Японы Хоккайдо Их сургууль

Х.Элдэв-Очир2026 оны дөрөвдүгээр сарын 21523 үзсэн
Японы Хоккайдо Их сургууль

Япон улсдаа ч гэлтгүй дэлхийд нэртэй Хоккайдо Их Сургууль

Энэхүү сургууль нь олон жилийн түүхтэй, боловсролын салбарт цаашлаад дэлхийн хэмжээнд нэр хүндтэй Хоккайдо их сургууль нь улсдаа тэргүүлэгч сургуулиудын нэг билээ. Хоккайдо мужийн Саппоро хотод байх энэхүү сургууль нь шинжлэх ухааны салбарт том хэмжээгээр хувь нэмэр оруулсан эрдэмтдийн гарааны цэг нь юм.

Түүх

1876 онд анх Японы баруун хойд хэсэгт эрдэм шинжилгээний төв байгуулж, орон нутгийн хөгжилд туслах зориулалттай анх бий болжээ. Энэ үед газар тариалан, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааг голлон эрхэлж байжээ. Үүнээс цааш 1919 онд анагаах ухаан, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, инженерийн ангиуд нэмэгдэж эцэст нь 1947 онд хууль зүйн анги нэмэгдэж Хоккайдо их сургууль гэх нэрээ авсан байна.

Голлох чиглэлүүд

Хоккайдогийн их сургууль нь олон талын салбарт боловсрол олгодгоороо алдартай. Үүнээс дурдвал:

1.Шинжлэх ухаан: Байгаль орчны шинжлэх ухаан, биотехнологи, физик, химийн салбарууд.

2.Инженер: Технологийн дэвшил, инженерийн салбарын олон судалгаа төслийн хэрэгжүүлдэг.

3.Анагаах ухаан: Хүний болон амьтны эрүүл мэндийн чиглэлд зориулагдсан судалгааны төвүүдтэй.

4.Нийгмийн шинжлэх ухаан: Олон улсын харилцаа, нийгэм, соёл, эдийн засгийн судалгаануудыг хийдэг гэдгээрээ давуу талтай.

5.Олон улсын харилцаа болон Судалгаа шинжилгээ: 

Хоккайдогийн их сургууль нь Японы тэргүүлэгч судалгааны төвүүдийн нэг бөгөөд шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлд олон судалгааг хийж шинэ бүтээлүүдийг гаргаж ололт нээлтүүдийн хийж байдаг. Мөн Хоккайдогийн их сургууль нь олон улсын хамтын ажиллагаатай бөгөөд дэлхийн олон оронд судалгаа хийж, орон орны судлаачидтай хамтран ажилладаг.

Суралцах орчин

Хоккайдогийн их сургууль нь олон улсын оюутнуудад зориулсан, орчин үеийн тоног төхөөрөмж, шинжлэх ухааны лабораториуд, номын сангаар хангагдсан байдаг байна. Мөн оюутнуудад амьдрах орчныг хангаж өгөх талаар олон боломжуудыг олгодог.

Төгсөгчид

Хоккайдо их сургууль нь мөн Нобелийн шагналтнуудын анхны гараа гэдгээрээ алдартай билээ. 2010 онд анх Акира Сүзүки, Ричард Хек, Эй-Ичи Нэгиши нар Химийн Нобелийн шагналыг авснаас хойш энэ сургууль нь олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Мөн 2021 онд Бенжамин Лист Химийн Нобелийн шагналыг хүртсэн байна.

Хоккайдогийн их сургууль нь Японы хамгийн алдартай, баялаг түүхтэй их сургуулиудын нэг бөгөөд оюутнуудад чанартай боловсрол эзэмших болон судалгаа шинжилгээний бүрэн бололцоог санал болгодог. Саппоро хотын байгалийн үзэсгэлэнт орчин, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн салбар дахь тэргүүлэгч байр суурь нь Хоккайдо их сургуулийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудын нэг байх шалтгаан нь болдог байна.


Холбоотой сэдэв

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх