1. Хамрах хүрээ
Энэ бодлого нь tmull.mn сайтад хандсан, бүртгүүлсэн, үйлчилгээг ашиглаж буй бүх хэрэглэгчдэд хамаарна.
2. Бид хэрэглэгчээс дараах мэдээллийг цуглуулж болно:
- Овог, нэр
- Имэйл хаяг
- Утасны дугаар
- Нас, хүйс
- Боловсролын түвшин, сонирхож буй хөтөлбөр
- IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл (вэб аналитик зориулалтаар)
3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?
Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Тэтгэлэг болон хөтөлбөртэй холбоотой мэдээлэл хүргэх
- Сайтын үйлчилгээг сайжруулах
- Хэрэглэгчтэй холбоо барих, мэдэгдэл илгээх
- Хэрэглэгчийн сонирхолд нийцүүлсэн контент санал болгох
- Хууль, эрх зүйн шаардлагын дагуу хариу өгөх
4. Хувийн мэдээллийг хуваалцах нөхцөл
- tmull.mn нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, дамжуулахгүй.
- Зарим тохиолдолд (жишээ нь: хуулийн байгууллагын албан ёсны шаардлага, тэтгэлэг олгогч байгууллагын баталгаажуулалт гэх мэт) хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл дамжуулж болно.
5. Күүкий (Cookies) ашиглалт
- Сайтын ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор cookies ашиглана.
- Хэрэглэгч хүсвэл күүкийг браузерын тохиргоогоор идэвхгүй болгож болно. Энэ нь сайтын зарим хэсгийн ажиллагаанд нөлөөлж болзошгүй.
6. Мэдээлэл хамгаалах бодлого
- Бид мэдээллийг хамгаалахад SSL шифрлэл, мэдээллийн сангийн эрхийн хязгаарлалт, техникийн аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.
- Дотоод хэрэглэгчдийн хандалтыг хянах журмыг тогтоосон.
7. Гуравдагч талын холбоосууд
Сайт дээр байрлах зарим холбоос нь бусад сайтууд руу чиглэж болно. tmull.mn нь эдгээр сайтуудын нууцлалын бодлогод хариуцлага хүлээхгүй.
Та тухайн сайтад нэвтрэхээс өмнө тэдний нөхцөл, бодлоготой танилцахыг зөвлөж байна.
8. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү нууцлалын бодлогыг шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
Шинэчилсэн хувилбарыг вэбсайтад нийтэлсэн даруй хүчин төгөлдөр болно.
9. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу:
Имэйл: info@tmull.mn