БНСУ-д ямар ямар их сургуулиуд байгаа вэ?

О.Анужин2026 оны дөрөвдүгээр сарын 21804 үзсэн
БНСУ-д ямар ямар их сургуулиуд байгаа вэ?

БНСУ гэхэд ихэнх хүмүүс SKY буюу SNU, KAIST, Yonsei зэрэг сургуулиудыг л мэддэг. Гэхдээ Солонгос улсад SKY-аас өөр олон олон салбартаа тэргүүлдэг их сургуулиуд байдаг гэдгийг та мэдэх үү?

Өмнөд Солонгос нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг зургаан их сургуультай бөгөөд эдгээрээс хамгийн нэр хүндтэй нь Seoul National University юм. Тус улсын их сургуулиуд нь жил бүрийн 3 болон 9 сард шинэ элсэгчдээ хүлээн авдаг. Өмнөд Солонгосын их сургуулиудыг ранкаар нь жагсаавал:
  • Seoul National University (Seoul) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: $4,600-$5,800 🏠 Амьжиргааны өртөг: $1,100-$1,600
  • Yonsei University (Seoul) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: $3,000-$5,500 🏠 Орон сууц зэрэг амьжиргааны сарын зардал: $1,100-$1,600
  • Korea Advanced Institute of Science and Technology KAIST (Daejeon) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: Бүх сэдвийн $2,675 🏠 Амьжиргааны өртөг: $900-$1,100
  • Sungkyunkwan University SKKU (Seoul) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: $3,500-$7,000 🏠 Амьжиргааны өртөг: $1,100-$1,600
  • Pohang University of Science and Technology POSTECH (Pohang)
  • Ulsan National Institute of Science and Technology UNIST (Ulsan)
  • Korea University (Seoul) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: $5,000-$6,000 🏠 Амьжиргааны өртөг: $1,100-$1,600
  • Kyung Hee University (Seoul) 💸 Улирлын сургалтын дундаж төлбөр: $4,000-$5,400 🏠 Амьжиргааны өртөг: $1,100-$1,600
  • Sejong University (Seoul)
  • Hanyang University (Seoul)
Seoul National University Сөүлийн үндэсний их сургууль нь олон улсын хамтын ажиллагааны гайхалтай программуудтай бөгөөд 58 орны 289 их сургууль тус сургуультай хамтран ажилладаг. Тус сургууль нь Сөүл хотод Gwanak болон Yongon хэмээх хоёр кампустай. Мөн Seoul National University нь хичээлүүдийнхээ гуравны нэг хэсгийг Англи хэл дээр заадаг. Түүнчлэн энэхүү сургууль магистрын түвшний 28,000 орчим сурагчдадаа судалгаанд суурилсан либерал боловсрол олгодгоороо онцлогтой. KAIST University KAIST-ийн хөтөлбөрүүдийн дийлэнх нь STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт байдаг бөгөөд байгалийн шинжлэх ухаан, амьдралын шинжлэх ухаан, биоинженерчлэл, инженерчлэл, либерал урлаг, конвергенсийн шинжлэх ухаан, бизнесийн коллеж зэрэг нийт 13 сэдвийн хүрээнд дэлхийн шилдэг 100 институтийнн тоонд ордог. Их сургууль нь семестрээр хичээллэдэг ба сургалтын үндсэн хэл нь англи хэл хэдий ч зарим хичээлийг солонгос хэл дээр заадаг. KAIST нь нийт 20 гаруй оюутны дотуур байр, гэрлэсэн оюутнуудад зориулсан хэд хэдэн орон сууцны цогцолбортой ба KAIST-ийн сурагчдад засгийн газрын болон сургуулийн олон олон тэтгэлэг авах боломжууд нээлттэй байдаг. Yonsei University Yonsei их сургууль нь либерал урлаг, бизнес, эдийн засаг, шинжлэх ухаан, инженерчлэл, теологийн коллеж зэрэг олон тооны эрдэм шинжилгээний салбартай ба хэдийгээр тус сургуулийн сургалтын үндсэн хэл нь солонгос хэл байдаг ч зарим хөтөлбөрүүд нь англи хэл дээр байдаг. Yonsei их сургуулийн сургалтын зардал нь орон нутгийн болон олон улсын оюутнуудад бүгд адилхан бөгөөд зөвхөн хөтөлбөрөөсөө хамааран өөр өөр байдаг. SKKU University SKKU-ын сургалтын төлбөр нь дотоодын болон гадаадын бүх оюутнуудад адилхан ба ямар хөтөлбөр, хичээл сонгон судалж байгаагаас л хамааран өөр өөр байдаг. Мөн энэхүү сургууль нь гадаад оюутнуудад SKKU-ийн GPA онооноос хамаардаг мерит тэтгэлгүүд өгдөг билээ. POSTECH University POSTECH буюу Pohang-ийн шинжлэх ухаан технологийн их сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэл, технологи буюу STEM чиглэлд илүү анхаарал хандуулдгаараа онцлогтой. Сургууль нь олон улсын шинэ төгсөгч оюутнуудад эхний улирлын хугацаанд суурьшлын тэтгэлэг олгож, нүүх зардлыг төлөхөд тусалдаг ба бакалавр болон магистрын түвшний аль алины оюутнуудад оюутны байр нь нээлттэй байдаг. Сургалтын төлбөр нь гадаад дотоодын сурагчдад бүгдэд нь адил байдаг ба POSTECH-ийн олон сурагчид их дээд сургууль эсвэл засгийн газрын тэтгэлэг авдаг. Korea University Korea University нь гадаад оюутнуудад зориулагдсан хэд хэдэн их сургууль, засгийн газрын тэтгэлэгтэй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн энэхүү их сургууль нь хичээлүүдийнхээ 60% англи хэл дээр заадаг бөгөөд тус сургуулийн англи хэлээр заасан хамгийн их хөтөлбөр олгодог тэнхимүүд нь Олон улс судлалын тэнхим ба Бизнесийн тэнхим нь билээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх