БНСУ-д суралцах ямар байдаг бол?

О.Анужин2026 оны дөрөвдүгээр сарын 21128 үзсэн
БНСУ-д суралцах ямар байдаг бол?

Маш олон сурагчид БНСУ-д суралцах талаар мөрөөддөг. Тэгвэл Солонгос улсын суралцах, амьдрах хэв маяг нь ямар байдаг бол?

Оюутнуудын өдөр тутмын амьдрал Солонгосын их сургуульд сурч буй оюутнуудын өдөр ихэвчлэн өглөөний 7-8 цагийн үед эхэлдэг ба тэд өглөөний цайгаа ууж, лекцэдээ бэлддэг байна. Лекцүүд нь ихэвчлэн 9-10 цагт эхлэх ба агуулгын хувьд маш шахуу, академик шинжтэй байдаг. Тиймээр хичээлүүд үдээс хойш дууссаны дараагаар оюутнууд номын санд сууж хичээл, судалгааны ажил дээрээ ажилдаг. Зарим оюутнууд, ялангуяа гадаад сурагчид оройдоо нэмэлт хэлний хичээлд суух эсвэл клубийн үйл ажиллагаанд оролцдог бол зарим нь ажил хийж мөнгө олох эсвэл найзуудтайгаа уулздаг. Орой нь ихэнх оюутнууд гэртээ харьж, оройн хоолоо идээд, дараагийн өдрийн хичээлдээ бэлдэж өдрийг дуусгадаг байна. Амьдралын хэв маяг, суралцах орчин Солонгост олон улсын оюутнуудын хувьд хамгийн том сорилт бол хэлний бэрхшээл юм. Хэдийгээр хичээлийг англи хэл дээр заадаг боловч өдөр тутмын амьдралд солонгос хэл зайлшгүй шаардлагатай. Солонгосын соёлд цагт баригдан ажиллах ёстой гэсэн ойлголт давамгайлдаг тул оюутнууд ч мөн завгүй, эрч хүчтэй амьдралаар амьдардаг. Дээрээс нь нэмээд солонгосын их дээд сургуулиуд судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгдөг учраас оюутнуудын хувьд судалгааны ажил, төсөл бичих нь сургалтын гол хэсэг болдог. Мөн оюутнууд хичээлийн хажуугаар дадлага, клубийн үйл ажиллагаа, ажил хийх зэргээр амьдралаа баяжуулдаг. Хоол, дотуур байр Их сургуулиудын дотуур байр, сургуулийн ойролцоох хоолны газрууд нь харьцангуй хямдхан учир олон улсын оюутнуудын ихэнх нь ажлынхаа олсон цалингаараа амьжиргааны зардлаа болгодог байна. Мөн хоолны газрууд боломжийн ба сонголт ихтэй учир өдрийн цайны цагаар оюутнууд дотуур байрныхаа хоолны газарт эсвэл ойролцоох зоогийн газруудад хооллох нь элбэг. Дотуур байрууд нь хямд, тохилог байдаг боловч зарим дотуур байрны дүрэм хатуу байж болох тул оройтож ирэх эсвэл гадуур хонохыг хязгаарладаг. Чөлөөт цаг Солонгост суралцах хугацаандаа оюутнууд олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой. Жишээлбэл, K-pop концерт, фен уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, ууланд гарах аялал зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд түгээмэл байдаг. Энэ нь олон улсын оюутнуудад хичээлийнхээ хажуугаар солонгосын соёлтой танилцах боломжийг олгодог.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.Нэвтрэх