Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.07.22
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Залуучууд
ЭлсэлтБайгаль орчин

Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл шинэ гишүүдээ элсүүлж байна

Ерөнхий мэдээлэл

Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл (ҮБОЗЗ) нь 2024 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргагчдад болон бодлогын түвшинд хүргэх, бодлогод нөлөөлөх зэргээр хараат бус, ашгийн бус үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм. Бид залуусын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар бодит нөлөөллийг бий болгох хүсэлтэй шинэ гишүүдээ хайж байна.

Хэрэв та:

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрийн дуу хоолойг олон нийт болон бодлого боловсруулагчдад хүргэх,

  • Хууль бодлогын баримт бичигт зөвлөмж боловсруулах,

  • Нөлөөллийн эвентүүдийг гар бие оролцон зохион байгуулах,

  • Төсөл манлайлан хэрэгжүүлэх,

  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдлын сургалт хөтөлбөрт оролцох байдлаар үеийн залуустай хүчээ нэгтгэн, хамтдаа хөгжих хүсэлтэй бол доорх маягтыг бөглөн ҮБОЗЗ-д илгээгээрэй.

Ерөнхий шаардлага:

  • 18–34 насны Монгол Улсад оршин суудаг залуус,

  • Долоо хоногт багадаа 2 цагийг Зөвлөлийн үйл ажиллагаанд зарцуулах боломжтой,

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжилд сонирхолтой,

  • Багаар ажиллах, идэвх санаачилгатай, харилцааны ур чадвартай,

Өргөдөл хүлээн авах хугацаа:
2026 оны 07-р сарын 22-ны 23:59 цаг хүртэл
Өргөдөл авах холбоос:
https://forms.gle/MHY6U5Xwd7fFdKdw5

Байгаль орчны төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй залуус та бүхнийг бидэнтэй нэгдэхийг урьж байна!

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.