Ерөнхий мэдээлэл
Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбооноос эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан "Эрүүл мэндийн салбарын Менторшип хөтөлбөр"-ийг зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь 1 ментор – 1 оюутан зарчмаар хэрэгжих бөгөөд оролцогчид өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй туршлагатай эмч, эрүүл мэндийн ажилтныг дагалдан эмнэлгийн бодит орчинд суралцах, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, онолын мэдлэгээ практиктай уялдуулах онцгой боломжийг олгоно.
Хөтөлбөрийн хүрээнд:
Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг ажиглан суралцах
Мэргэжлийн ёс зүй, харилцаа, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх
Туршлагатай ментороос зөвлөгөө, чиглүүлэг авах
Ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох
Эмнэлгийн бодит ажлын орчинд үнэ цэнтэй туршлага хуримтлуулах
Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 8-наас 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл
Оролцогчдын тоо: 40
Хамрах хүрээ: Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй III-VI дамжааны оюутнууд
Сонгон шалгаруулалт онлайн бүртгэл болон ярилцлага гэсэн хоёр үе шаттайгаар явагдана.
Эмнэлгийн бодит орчинд өөрийгөө сорьж, туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах энэхүү боломжийг бүү алдаарай.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScbuPJpXufBcBenbL3BXzcTXR-rJz4ZaRbYqF0zKfYttPdBzg/viewform
Клиник анагаах ухаан
Ерөнхий мэс засал
Зүрх судлал
Хоол боловсруулах эрхтэн судлал
Уушги судлал
Бөөр судлал
Дотоод шүүрэл судлал
Цус судлал
Ревматологи
Мэдрэл судлал
Халдварт өвчин судлал
Эх барих
Эмэгтэйчүүдийн өвчин судлал
Яаралтай тусламж
Эрчимт эмчилгээ
Дүрс оношилгоо
Чих хамар хоолой
Хүүхдийн өсөлт, хөгжил
Эмэгтэйчүүдийн мэс засал, эмэгтэйчүүдийн үтрээний пластик мэс засал
Нярайн асаргаа, сувилгаа
Судасны мэс засал
Пластик мэс засал
Үр шилжүүлэн суулгах
Сувилахуй
Уламжлалт анагаах ухааны их эмч
Зүү төөнө заслын их эмч
Эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэнд
Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба
Гадаад эмчилгээг зохицуулах алба
Мэдээлэл технологийн алба
Осол, гэмтэл хүчирхийлэл, жендэрийн асуудлаас урьдчилан сэргийлэх алба
Халдварт бус өвчнөөс сэргийлэх алба
Халдварт өвчнөөс сэргийлэх алба
Хорт зуршил мансууруулах бодисын хэрэглээнээс сэргийлэх алба
Эрт илрүүлэг
Эх хүүхэд нөхөн үржихүй
Орчны эрүүл мэнд
Хоол судлал, шим тэжээл
Халдвар тархвар судлал
Байршил
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл