Ерөнхий мэдээлэл
Таны зарцуулах хэдхэн цаг хүүхдийн ирээдүйд үнэ цэнтэй өөрчлөлт авчирч чадна. 💙
Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Нархан” Гэр Хотхон 2026 оны зуны хөтөлбөрт хамтран ажиллах сайн дурын ажилтнуудыг урьж байна.
Та ямар үйл ажиллагаанд оролцох вэ?
Боловсролын дэмжлэг
11–12 дугаар ангийн сурагчид, оюутнуудад тохиромжтой.
- Бага ангийн хүүхдүүдэд монгол хэл, математикийн давтлага хийх
- Дунд ангийн сурагчдад зуны даалгавраа хийхэд нь дэмжлэг үзүүлэхУнших соёлыг дэмжих
Ном, уран зохиолд дуртай хүн бүхэнд нээлттэй.
- Үлгэрийн цаг, номын клуб зохион байгуулахХөгжөөнт, бүтээлч үйл ажиллагаа
- Багийн тоглоом, танин мэдэхүйн болон хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах
Бид дараах хүмүүсийг хайж байна
Хүүхэдтэй ажиллах чин хүсэлтэй
Хариуцлагатай, тэвчээртэй
Багаар ажиллах чадвартай
Цагийн уян хатан боломжтой
Байршил: Сонгинохайрхан дүүрэг, Баруун салаа, "Нархан" Гэр Хотхон
Хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 4-22
Хуваарь: Долоо хоногт 1 өдөр, өдөрт 5 цаг (нийт 15 цаг)
Бүртгүүлэх: https://forms.cloud.microsoft/r/eN8eXumnZz
“Нархан” Гэр Хотхон нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн дэргэдэх асрамж, халамжийн төв юм. 1997 оноос хойш бүтэн болон хагас өнчин, үл хайхрагдсан, гэр оронгүй болон эрсдэлт нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг аюулгүй, халамжтай орчинд өсөж хөгжихөд нь дэмжин ажиллаж байна.
🌱 Хүүхэд бүрд боломж, ирээдүй бүрд итгэл бий болгоход таны оролцоо үнэ цэнтэй. Бидэнтэй нэгдээрэй!
Байршил
Сонгинохайрхан дүүрэг, Баруун салаа, "Нархан" Гэр Хотхон
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл