Энэ боломжийн хугацаа дууссан байна.

Үргэлжлэх хугацаа
2026.06.16
Байршил:
Шалгарсан тохиолдолд мэдэгдэх болно · Хосолсон
Үнэ / хураамж:
Үнэгүй
Бүртгэл
2026.06.15
Албан ёсны эх сурвалж
www.instagram.com/p/DZEZ1iAkQso
Танд тохирох уу?

Энэ боломж танд тохирох эсэхийг шалгаж харуулна.

Нэвтрэх
Хэнд тохиромжтой
Оюутан16-30 нас
Олгох дэмжлэг
Грант / төслийн санхүүжилт
Санхүүжилт / GrantБизнес, менежментProject Management

Young ChangeMaker Award 2026

Ерөнхий мэдээлэл

Гэр өргөө (GerHub) ТББ-аас 2021 оноос хойш хэрэгжүүлж буй Young ChangeMaker Award (YCMA) хөтөлбөрийг танилцуулж байна.

YCMA нь их сургуулийн 2, 3-р дамжааны оюутнуудад зориулсан зуны хувь хүний хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд залууст өөрсдийн санаачилсан төслөө Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг олгодог. Хөтөлбөр нь залуусыг өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээ бодит ажил хэрэг болгон хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох, ирээдүйн мэргэжил болон манлайллын ур чадвараа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслүүдээс дурдвал:

  • Gej Bich (2021) – Үлэмж Болдбаатар

  • Odoo Boliy (2022) – Доржбалам Гансүх

  • Little Universe (2023) – Өсөхжаргал Дамдинсүрэн

  • IVE Brand (2023) – Саранмандах Цогтбаяр

  • Gereen (2024) – Энх-Амгалан Жаргалсайхан

  • Tiny Forest Playground (2024) – Энхлин Энхсайхан

  • Ulaanchuluut (2024) – Болортуяа Пүрэвцэрэн

  • Hamgaalagch Hutuch Zam (2025) – Ариунаа Амарсанаа

Өнөөдрийн байдлаар YCMA-ийн төслүүд хүүхдийн боловсрол, олон нийтийн оролцоо, байгаль орчин, нийгмийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжиж, залуу үеийн манлайлал, бүтээлч санаачилгыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Гэр өргөө нь иргэдийн оролцоо, боловсрол, нийгмийн инновац, уур амьсгалд тэсвэртэй орчныг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд YCMA нь энэхүү эрхэм зорилгын хүрээнд ирээдүйн өөрчлөлт бүтээгч залуусыг дэмжих гол санаачилгуудын нэг юм.

YCMA 2026 зарыг хавсарган илгээлээ мөн доорх линкээр оюутнууд бүртгүүлэх боломжтой. 

Байршил

Хосолсон

Шалгарсан тохиолдолд мэдэгдэх болно

Танхим болон цахимаар оролцох боломжтой.

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.