Ерөнхий мэдээлэл
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын G20 Даян дэлхийн газрын санаачилгын хамтарсан санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Залуучуудын Ко:Лаб Монгол: Монголын залуучуудын ур чадвар, оролцоо, нийгмийн энтрепренершипийг дэмжих нь” төслөөс Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран оюутан, залуу судлаач нарын дунд Талуудын бага хурлын (COP) загвар хуралдааныг зохион байгуулах гэж байна.
Загвар хуралдаан нь залуучуудын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон бэлчээрийн доройтол, байгалийн нөхөн сэргээлт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн талаар мэдлэгийг бэхжүүлэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD), олон улсын хэлэлцээр хийх, шийдвэр гаргах ур чадварыг хөгжүүлэх зорилготой симуляцийн арга хэмжээ юм.
Мөн загвар хуралдааны үйл ажиллагааны хүрээнд Тэрбум мод санаачилгыг дэмжиж мод тарих, залуучуудын тунхаглал боловсруулахыг зорьж байна. Загвар хуралдаан Монгол болон Англи хэлээр зохион байгуулагдана.
Оролцогчдод зориулсан Загвар хуралдаанд бэлтгэх сургалт зохион байгуулагдах ба шалгарсан 100 оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлнэ.
Загвар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдна.
Бүртгэл 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/8s52Xt9VYD1Na3Et8
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
***
The Ministry of Culture, Sports, Tourism and Youth and the UNCCD G20 Global Land Initiative's co-funded project, “Youth Co:Lab Mongolia: Skills, Participation, and Social Entrepreneurship of Mongolia's Youth”, implemented by UNDP, is organizing a Model COP among university students and young scholars in collaboration with the Mongolian University of Life Sciences.
This Model COP is an academic simulation designed to provide young people with knowledge and skills related to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD), international negotiation processes, decision-making, and issues concerning climate change, desertification and land degradation, drought, ecosystem restoration, green economy, and sustainable development.
In addition, the Model COP will promote concrete youth action through tree-planting activities supporting Mongolia's "One Billion Trees" National Movement and the development of a Youth Declaration outlining key messages and recommendations from participating youth. The Model COP will be held in Mongolian and English simultaneously.
Ahead of the Model COP, preparatory capacity-building sessions will be organized for participants. Detailed information will be communicated to the 100 selected participants via their registered email addresses.
Model COP will take place on 12 August 2026.
Registration will be open until 27 July 2026.
Registration link: https://forms.gle/8s52Xt9VYD1Na3Et8
RESTORING LAND
RESTORING HOPE
Байршил
Хөдөө аж ахуйн их сургууль
Хөтөлбөр
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл