Энэ мэдээлэл эх сурвалж, баримтад тулгуурлан шалгагдсан болно. Гэсэн хэдий ч 100% бүрэн үнэн байх баталгаа биш тул өөрийн үнэлгээг мөн ашиглана уу.
"Teen Solution 2026" төслийн уралдааны бүртгэл албан ёсоор нээгдлээ!
Бүртгэл 2 өдөр дараа хаагдана
1 өдөр дараа эхэлнэ
Хугацаа
2026.06.10 - 10.10
Байршил
Цахим сургалт, Улаанбаатар хотод санаагаа танилцуулах (Холимог)
Үнэ / хураамж
Үнэгүй
Бүртгэлийн хугацаа
2026.06.10
Хэнд тохиромжтой
ЗалуучуудАхлах анги9-р ангиМСҮТ / КоллежСурч байгаа
Олгох дэмжлэг
Мөнгөн шагналГрант / төслийн санхүүжилтУнаа / замын зардал
Зохион байгуулагч
Youth Sustainability Corps

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Хамтран зохион байгуулагч
Mongol Ecology Center

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

European Union in Mongolia

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Баталгаажсан9 үзсэнУралдаанНийгмийн нөлөөлөл

"Teen Solution 2026" төслийн уралдааны бүртгэл албан ёсоор нээгдлээ!

#euinmongolia#mongolecologycenterprogram#залуучуудынтогтвортойхөгжлийнк#ysc
Бүртгүүлэх
Ерөнхий мэдээлэл

Монгол Экологи Төв нь Монгол орны өнцөг булан бүрт суугаа 9–12 дугаар ангийн сурагчдын дунд  “Teen Шийдэл” бичил төслийн уралдааныг 5 дах жилдээ зарлалаа.

YSC хөтөлбөрийн хүрээнд зохиодог уг уралдаанд асуудлыг тодорхойлж, шийдэл боловсруулж, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг оролцохыг урьж байна.

Уралдаанд оролцсоноор нийгэм, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх, асуудал шийдвэрлэх, төсөл санаачлан хэрэгжүүлэх, илтгэх ур чадварт суралцана. Шилдгээр шалгарсан 5 төсөл санаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийн эзэн болно.

Төслийн өргөдөл хүлээн авч дуусах хугацаа: 2026.06.10-ны 23:59 (GMT +08:00) 
Өргөдөл зөвхөн энэхүү албан ёсны маягтаар илгээгдэнэ.

*Багаараа, зөвхөн нэг удаа төслийн өргөдөл илгээхийг анхаарна уу.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Оролцогчид заавал баг бүрдүүлэн оролцох ба баг тус бүр 3-5 гишүүнтэй байх;

  • Багийн гишүүд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 – 12 дугаар ангид сурагч, эсвэл МСҮТ-ийн оюутан байх;

  • Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх; 

Баг бүрдүүлэхэд анхаарах зүйлс:

  • Нэг оролцогч зөвхөн нэг л багт харьяалагдах эрхтэй;

  • Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно;

  • Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй;

  • 2022, 2023, 2024, 2025 оны “Teen Шийдэл” уралдааны шилдэг 10 багт шалгарч байсан багууд тус багаараа оролцох боломжгүй (Шилдэг 10 багийн аль нэг гишүүн өөр баг бүрдүүлэн, өөр төслийн санаагаар оролцож болно) 

Төсөлд тавигдах шаардлага: 

  • Төслийг санхүүжилт авснаас хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх (урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд 6 сарын дотор анхны үр дүн гарах боломжтой байх)

  • Төслийг хэрэгжүүлэх нийт төсөв 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх 

  • Төсөл нь нийгэм, соёл, байгаль орчинд тулгарч буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх;

  • Төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой, урт хугацаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх ашиг, орлого олдог байвал давуу тал болно. 

  • Төслийн санаа нь төрийн болон улсын хийх ёстой ажил биш байх. 

Юу багтах вэ?
Чиглэл
Уралдаан тэмцээнСайн дурБизнес эхлүүлэхУр чадвар хөгжүүлэх
Хэлбэр
Уралдаан / тэмцээнТөсөлХөтөлбөр
Сэдэв
Нийгмийн нөлөөлөл
Хөтөлбөр
1
Багууд төслийн өргөдлөө илгээнэ
V-VI сар
2
Өргөдөл илгээсэн бүх баг цахим хэлбэрээр цуврал сургалтанд хамрагдана
VI-VII сар
3
Багууд сургалтаас олж авсан мэдлэг, чадвартаа үндэслэн төслийн санаагаа ахин сайжруулж, эцсийн байдлаар илгээнэ
VII сар
4
Шилдэг 10 баг шалгарч, менторын тусламжтайгаар төслөө сайжруулж, санхүүжилтийн төлөө өрсөлдөнө
VIII-X сар
5
Улаанбаатар хотод 2 өдрийн турш чуулж, шүүгч нарт төслийн санаагаа танилцуулж, шилдэг 5 баг төслөө хэрэгжүүлэх БОДИТ САНХҮҮЖИЛТ-ийн эзэн болно. (Хөдөө орон нутгаас шалгарсан багуудын УБ-т ирэх, байрлах бүх зардлыг зохион байгуулагчид хариуцна!)
X сар
Холбоо барих
ysc.mongolia
https://www.instagram.com/ysc.mongolia/
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.