Ерөнхий мэдээлэл
Хүртээмжтэй нийгмийн төлөө хувь нэмрээ оруулж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийг хүсэж байвал “Storyboard” хөтөлбөрт хамрагдаарай. Сонгогдсон 12 оролцогчид нийгмийн хүртээмжийн асуудлыг олон өнцгөөс судалж, шүүмжлэлтэй сэтгэх, судалгаанд суурилсан шийдэл гаргах гэх мэт ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн фото эсээг бүтээж, хамтын үзэсгэлэнд оролцох болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг инстаграм хуудас дээрх линкээр орж аваарай 🙌
Хөтөлбөрийн хугацаа: 8‑р сарын 14–23
Зорилтот бүлэг: 18–21 настай, нийгмийн идэвхтэй залуучууд
Өргөдлөө илгээх хугацаа: 8‑р сарын 9-ны 23:59 цаг хүртэл
1. Storyboard гэж ер нь яг юу болох гээд байна аа?
“Storyboard” хөтөлбөр нь илүү хүртээмжтэй нийгмийг бүтээхэд залуучуудын оролцоог дэмжих зорилготой хөтөлбөр юм. Сонгогдсон 12 оролцогчид нийгмийн хүртээмжийн асуудлыг олон өнцгөөс судалж, шүүмжлэлтэй сэтгэх, судалгаанд суурилсан шийдэл гаргах, санаагаа бүтээлч өгүүлэмжээр дамжуулан илэрхийлэх гэх мэт хувийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, судалгаа, дизайн сэтгэлгээ, фото эсээ бүтээх арга барилд суралцан, өөрийн фото эсээг бүтээж, хаалтын үзэсгэлэнд оролцох болно.
2. Хөтөлбөр нь хэзээ, хаана явагдах вэ?Хөтөлбөр 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өдөр бүр 10:00–16:00 цагийн хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хөтөлбөрийн явцад олон удаагийн танилцах аяллыг өөр өөр байршилд сонирхолтой хэлбэрээр хийх тул оролцогчид зөвхөн нэг байршилд тогтмол байхгүй. Тэнцсэн оролцогч нарт цааш дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлэх болно.
3. Хөтөлбөрийн явцад юу юу хийнэ гэсэн үг вэ?
Хөтөлбөрийн туршид хэдүүлээ хөгжилтэй, шинэлэг, үр дүнтэй байдлаар өөрсдийгөө хөгжүүлнэ ээ! Үндсэн үйл ажиллагаанаас дурдвал:
Нийгэм ба хүртээмж: Хүртээмжтэй, оролцоонд суурилсан нийгмийн талаарх ойлголтоо тэлж, нийгмийн асуудлыг олон өнцгөөс авч үзнэ.
Ардчилал ба иргэний оролцоо: Ардчиллын үнэт зүйлс, иргэний оролцооны ач холбогдол, залуус нийгмийн өөрчлөлтөд хэрхэн бодит хувь нэмэр оруулах боломжийг хэлэлцэнэ.
Төрийн тогтолцоо ба сонгууль: Төрийн байгууллагын бүтэц, бодлого боловсруулах үйл явц, сонгуулийн тогтолцоотой танилцана.
Медиа ба мэдээллийн боловсрол: Мэдээллийн үнэн зөвийг нягталж, цахим орчны нийгэмд үзүүлэх нөлөөг судална.
Танилцах аялал: Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай танилцаж, бодит туршлагаас суралцана.
Бүтээлч сэтгэлгээ: Нийгмийн асуудлыг шинэлэг өнцгөөс харж, хэрэгцээнд суурилсан шийдэл боловсруулах дизайн сэтгэлгээний арга барилыг эзэмшинэ.
Судалгааны ур чадвар: Судалгааны асуулт боловсруулах, эх сурвалж цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, судалгааг өгүүлэмжтэй хослуулах арга барилд суралцана.
Фото эсээ бүтээл: Гэрэл зургийн үндсэн арга техник, визуал өгүүлэмжийн зарчмуудыг эзэмшиж, өөрийн судалгаанд тулгуурласан шийдэлд чиглэсэн фото эсээг боловсруулна.
Эцсийн үзэсгэлэн: Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид фото эсээгээ олон нийтэд танилцуулж, бүтээлч шийдлээ хуваалцана.
4. Хэн хамрагдах боломжтой вэ?
"Storyboard" хөтөлбөр нь 18-аас 21 насны, нийгэмдээ хувь нэмрээ оруулах, шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй хүн болгонд нээлттэй 💪
5. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд хаашаа холбогдох вэ?
Өөр асуулт байвал дараах сувгуудаар бидэнтэй холбогдох боломжтой:
Instagram: storyboard.program
E-mail: storyboard.program@gmail.com
6. Өргөдлөө бөглөхөд анхаарах зүйл байгаа юу?
Өргөдлөө бөглөхдөө AI ашиглахын оронд өөртөө үнэнч байж өөрийн дуу хоолойгоор богино эсээгээ бичээрэй! Төгс биш байсан ч хамаагүй өөрийн үзэл бодлоо үнэнчээр, бүтээлч байдлаар илэрхийлэх нь чухал. Чамайг манай хөтөлбөрт нэгдэхийг бид тэсэн ядан хүлээж байна!
Байршил
Өдөр бүр 10-с 16 цагийн хооронд
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл