Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй

Ерөнхий мэдээлэл

“Монголдоо уулзацгаая” уриан дор зохион байгуулагдах Mongolian Diaspora Festival 2026 нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монголчууд, эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж буй иргэд, мөн гадаадад суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нэгтгэсэн соёл, мэдээлэл, бизнес, хамтын ажиллагааны нээлттэй фестиваль юм.

Энэ жилийн онцлох хөтөлбөр болох "Diaspora Forum" нь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (IOM)-тай хамтран зохион байгуулагдана.

Форумын үеэр хилийн чанадад амжилттай ажиллаж, амьдарч буй Монголчууд өөрсдийн түүх, туршлагаа хуваалцаж, эх орондоо эргэн ирж ажиллах, бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийн талаар бодит туршлага, үнэ цэнтэй мэдээллийг хүргэнэ.

Мөн фестивалийн хүрээнд соёл, урлагийн тоглолт, мэдээлэл, зөвлөгөө, боловсрол, аялал жуулчлал, бизнесийн байгууллагуудын үзэсгэлэн, тусгай хөтөлбөрүүдэд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Монголчуудтайгаа шинэ холбоо, шинэ боломжийг нээх болно.

Таныг юу хүлээж байна?

  • Диаспора Форум

  • Нээлтийн ёслол, орон орны тугт ёслол

  • Хилийн чанад дахь Монголчуудын мэндчилгээ

  • Үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт

  • Чойжин Ламын Сүм музейгээр зочлох боломж

  • Амтат хоол, ундаа, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн цөм нэг дор

  • Азын сугалаа, бэлэг, онцгой урамшуулал

  • Элчин сайдын яам, олон улсын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн мэдээлэл, зөвлөгөө

  • Боловсрол, аялал, карьер, бизнесийн шинэ боломжууд

Уран бүтээлч: Дуучин МУГЖ С.Наран болон бусад зочин артистууд

Хаана: Чойжин ламын сүм музей

Хэзээ: 2026.08.01 14:00

Зохион байгуулагч: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл

Дэмжигч: Гадаад хэргийн яам, НҮБ-н Шилжих хөдөлгөөний байгууллага, Чойжин ламын музэй

Үргэлжлэх хугацаа: 540 Минут

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/R7CimTp8tXNiXmW88

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.