Үргэлжлэх хугацаа
Тодорхойгүй
Үнэ / хураамж:
Үнэгүй
Хүний тоо
Хязгааргүй
Бүртгэл
2026.09.21 22:00
Хэл
Монгол, Англи хэл

Ерөнхий мэдээлэл

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛОВСРОЛЫН ЛИДЕР БОЛОХ БОЛОМЖ: ERASMUS MUNDUS "MARIHE" 2027 ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА! 🎓✨

Дээд боловсролын салбарын удирдлага, инноваци, бодлого төлөвлөлтийг шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй залууст зориулсан MARIHE хөтөлбөрийн бүрэн тэтгэлэгт элсэлт эхэллээ. Та 2 жилийн хугацаанд Европ болон Азийн шилдэг их сургуулиудад дамжин суралцаж, олон улсын хос/хамтарсан магистрын зэрэг хамгаалах боломжтой.

💰 Тэтгэлэгт юу багтах вэ? (100% Бүрэн тэтгэлэг)
🟢 Сургалтын төлбөр
🟢 Сар бүрийн тэтгэмж
🟢 Даатгал

🗺️ Суралцах хугацаа ба Траектори (Улс дамжин суралцах хөтөлбөр)
🟢 1-р семестр: Австри (University for Continuing Education Krems)
🟢 2-р семестр: Финланд (Tampere University)
🟢 Дадлагажих хугацаа: Дэлхийн аль нэг улсад 8-аас доошгүй долоо хоногийн албан ёсны даатгалтай практик дадлага.
🟢 3 ба 4-р семестр: Хөтөлбөрийн түнш улсууд болох Герман, Унгар, Португал, БНХАУ эсвэл Энэтхэгийн шилдэг их сургуулиудаас сонгон нарийвчлан суралцаж, дипломоо хамгаална.

📝 Тавигдах шаардлага:
🟢 Боловсрол: Аль ч чиглэлийн бакалаврын зэрэгтэй байж болно
🟢 Англи хэлний түвшин:
IELTS Academic: Хамгийн багадаа 6.5 (бүлэг тус бүр 5.5-аас доошгүй)
TOEFL iBT: 92-оос дээш
PTE Academic: 62-оос дээш
🟢 Зорилго: Дээд боловсролын салбарыг өөрчлөх, хөгжүүлэх өндөр эрмэлзэлтэй байх.

📂 Бүрдүүлэх үндсэн материалууд:
🟢 Анкетийн маягт (Application Form)
🟢 Europass загварын CV (Зураггүй байх)
🟢 Гүнзгийрүүлсэн мотивацийн захидал (Letter of Motivation)
🟢 Бакалаврын диплом болон дүнгийн хуулбар (Англи орчуулга, баталгаажуулалттай)
🟢 Тодорхойлох захидал (2 хувь)
🟢 Эсээ (Тогтоосон сэдвийн дагуу)

⏰ Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 9-р сарын 21-ний 10:00 цаг (CEST) хүртэл онлайнаар хүлээн авна.

❗Санамж: Хэрэв та одоогийн байдлаар төгсөх курсын оюутан эсвэл хэлний оноогоо хүлээж байгаа бол урьдчилсан баталгаа гаргаж өгөөд, материалуудаа 2026 оны 12-р сарын 11 хүртэл нөхөж явуулах уян хатан нөхцөлтэй.

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдөл гаргах хаяг: https://www.marihe.eu/

Холбоо барих

Зохион байгуулагчтай холбоо барих

Universität für Weiterbildung Krems / University for Continuing Education Krems

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.