WE'RE LOOKING FOR INTERNS to join our CORE TEAM at Apogee Engineering
Ерөнхий мэдээлэл
🌌 Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо (Rocketry Association of Amateur) нь Монголд хатуу, шингэн болон хосолсон түлшээр ажилладаг их чадлын пуужингийн хөгжүүлэлт, хөөргөлтийг удирдан гүйцэтгэж, пуужингийн техник сонирхогчдын хүрээллийг тэлэх, тэдгээрийг хооронд нь холбох, сансрын инженерчлэлээр мэргэших хүсэл эрмэлзэлтэй залуучуудад сурч боловсрох гарааг нь эхлүүлэх боломжийг олгох зорилгоор байгуулагдсан холбоо юм.
🚀 Энэхүү холбооны нэрийн дор пуужингийн технологи, сансрын инженерчлэл, болон пуужин хөгжүүлэлтэд хүсэл сонирхолтой инженер залуусыг бэлтгэх "Apogee Aerospace Engineering Spring Program 2026" хөтөлбөрийг бид хэрэгжүүлдэг.
Манай хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар дэлгэрэнгүй судлах боломжтой.
https://linktr.ee/apogee.engineering
🎬Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид багтаа дараах чиглэлүүдээр дадлагажигч ажилтнуудыг хайж байна.
Та бүхэн манай үндсэн багт өөрийн сонирхол болон ур чадварт нийцүүлэн дараах үүргүүдээс сонгон ажиллах боломжтой:
- Web development
- Photo shooting
- Graphic designer
- Footage recording
- Explained video creator
- Video editor
Энэхүү сайн дурын ажилд нэгдэх нь доорх давуу талтай болно:
🍀Контент бүтээх туршлагатай болж холбогдох ур чадвараа хөгжүүлэх.
📜Таны сайн дурын ажлыг баталгаажуулж Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбооноос албан ёсны сертификат гардуулах.
🚀Сансрын инженерчлэл болон пуужин хөгжүүлэлт ямар байдаг талаар өргөн ойлголттой болж "Apogee Engineering Summer Program 2026" хөтөлбөрт /4 дадлагжигчид/ тэтгэлэгтэй хамрагдан өөрийн Их Чадлын Пуужинг бүтээх боломж олгоно.
Дараах холбоосыг ашиглан манай кино хөгжүүлэлтийн багт нэгдэх хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа 03 сарын 04-ний 18:00 цаг.
https://form.jotform.com/251759168736471
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар авах боломжтой.
📪Имэйл хаяг: raa.info.mn@gmail.com
📞Холбогдох утас: 8691-0730
📱Instagram хаяг: apogee.engineering
Байршил
Холбоо барих
Бэлдэх
Энэ боломжид амжилттай бүртгүүлэхэд туслах нөөцүүд.
Сэтгэгдэл