WPS-ийг хэрэгжүүлэх ИНБ-ын Эвслийн Бүртгэл 2025
Бүртгэл дууссан
5 сар 19 өдөр дараа дуусна
Хугацаа
2025.11.30
Байршил
Хосолсон
Үнэ / хураамж
Үнэгүй
Бүртгэлийн хугацаа
2025.11.30
Хэнд тохиромжтой
18-аас дээш насны Монгол Улсын иргэн (эрэгтэй, эмэгтэй, бүх хүнд нээлттэй)
Зохион байгуулагч
НҮБ-ын Нийгэмлэг
United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг
Төрийн бус байгууллага · NGO / Non-profit organization
НҮБ-ын Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах байгууллага (UN Women)

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Япон Улсын Засгийн газар

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Баталгаажсан454 үзсэнАрга хэмжээ

WPS-ийг хэрэгжүүлэх ИНБ-ын Эвслийн Бүртгэл 2025

#Нийгмийн хөгжил / Иргэний оролцоо (Community & Civic Engagement)
Ерөнхий мэдээлэл

📢 🌏 “ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭВСЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ! 📢

✨ “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” (WPS) хөтөлбөр гэж юу вэ?
Эмэгтэйчүүд, анх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр буюу WPS agenda нь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг бэхжүүлж, энх тайван, аюулгүй байдлыг дэмжих олон улсын санаачилга юм. 2000 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 дугаар тогтоолоор баталсан тус хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэн рүү чиглэсэн зөрчил, хүчирхийллийг бууруулах зорилготой. 2000 онд батлагдсанаас хойш дэлхийн 100 гаруй улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (NAP) боловсруулсан.

🌟 Яагаад Монгол Улсад WPS ИНБ-ын эвсэл шаардлагатай вэ?
Монгол Улс одоогоор WPS-ийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаагүй байгаа бөгөөд WPS хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Иймээс НҮБ-ын Нийгэмлэгийн санаачилгаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага болон Японы засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн“Empowering Voices: Strengthening CSOs’ Knowledge to Advance the Women, Peace and Security Agenda in Mongolia” буюу  "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн Байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийн үр дүнд Монгол улсад Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын төлөөх Иргэний нийгмийн байгууллагуудын эвслийг үүсгэн байгуулах шийдвэр гарсан билээ.

🎯 ЭВСЛИЙН ЗОРИЛГО
🟢 Монгол Улсад WPS хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурийг бүрдүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325-р тогтоолын хэрэгжилтийг хангахад ИНБ-ын идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх

🟢 WPS-ийн асуудлаар төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хооронд олон талт хамтын ажиллагааны сүлжээ бий болгох
🟢 Монгол Улсын анхны WPS Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулалтад ИНБ-ын нэгдсэн дуу хоолойг тусгах
🟢 WPS-ийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх
🟢 WPS хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх

🧭 ЭВСЛИЙН ГИШҮҮДИЙН ОРОЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
🔹 WPS Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах болон WPS хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэгт оролцох
🔹 Олон улсын туршлага судлах цахим уулзалт, сургалтуудад хамрагдах
🔹 Судалгаа, мониторинг, нөлөөллийн кампанит ажилд оролцох

🔹 ИНБ-ууд болон олон нийтийн дуу хоолой болох
🔹 Эвслийн стратеги, жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох
🔹 Аймаг/салбар бүсийн түвшний мэдээлэл түгээх, оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг ахлах, хувь нэмэр оруулах

АНХААРАХ:

  • Иргэний нийгэмд төрийн бус, ашгийн бус бүтцүүд хамаарна (ТББ, клуб, сургалт судалгааны байгууллага г.м.)

  • Эвсэл нь НҮБ-ын Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж байгаа бөгөөд цаашид бие даан үйл ажиллагаа явуулах хараат бус бүтэц юм.

  • Гишүүнчлэл нэг жилийн хугацаатай бөгөөд сунгах боломжтой. 

  • Байгууллагын төлөөллөөр бүртгүүлж буй тохиолдолд тухайн байгууллагаас өөрийх нь оролцоог дэмжиж байгааг илэрхийлсэн захидал авах шаардлагатай. Захидлыг тус бүртгэлийн формоор хүлээн авна. Албан бичиг байх шаардлагагүй ч байгууллагын захирлын гарын үсэг, холбогдох дугаартай байх хэрэгтэй.

  • Гишүүнчлэлийн сертификатыг 1 жилийн дараа НҮБ-ын Нийгэмлэгээс олгоно.

📆 Бүртгэл 2025 оны 11 сарын 30-ны 23:59 цаг хүртэл явагдана. Хариуг 12 сарын 10-ны дотор бүртгэлтэй мэйл хаягаар нь хүргүүлнэ.

Тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook хаягаар чат бичнэ үү.

Шаардлага:
  • 18-аас дээш насны Монгол Улсын иргэн (эрэгтэй, эмэгтэй, бүх хүнд нээлттэй)
  • Монгол Улсад энх тайван, тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ЭСВЭЛ энэ чиглэлээр төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай хувь хүн (ТББ-ын төлөөлөл бол давуу талтай)
  • Бусдад хүндэтгэлтэй хандаж, дуу хоолойг нь нээлттэй сонсох, ялгаатай үзэл бодолтой хүмүүстэй хамтран ажиллах чадвартай байх
  • Эвслийн үйл ажиллагаанд сард 5+ цагийг зарцуулах боломжтой
  • Багадаа 1 жилийн хугацаанд идэвхтэй оролцох боломжтой
Холбоо барих
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.