Ерөнхий мэдээлэл
"Rocketry Association of Amateur"-аас ирээдүйн механик болон агаар-сансрын технологийн иженерүүдийг бэлтгэх, тэднийг мэргэжлийн карьерт нь чиглүүлэх, их дээд сургуульд нь элсэхэд туслах "Passion project"-оо бүтээхэд нь туслах зорилгоор "APOGEE AEROSPACE ENGINEERING PROGRAM"-ийг дунд, ахлах сургуулийн болон завсар жил авч буй сурагчдын дунд зарлаж байна.
Одоогийн байдлаар манай мехатроник инженерүүд/сургагч багш нар маань монголын анхны 1.1 км болон 3.2 км өндөрт хүрсэн Калийн-Нитрат суурьтай хатуу түлштэй пуужинг амжилттай хөөргөж, Монголын "Сонирхогчийн Пуужингийн Техникийн Холбоо"-г үүсгэн байгуулан, туршилтын пуужин хөөргөх албан ёсны нислэгийн талбай болон "хатуу түлштэй пуужин" бүтээх "Aerospace" лабораторийг байгуулаад байна.
Хөтөлбөрийн Агуулга:
Fundamental Rocketry Theory
Rocketry Softwares /CAD, OPENROCKET, ULTIMAKER CURA/
Rocket Motor Design
Chemical Fuel Production Method
Material Science of Airframe, Nose Cone, and Fin
Electronic Bay, Payload, and Recovery System designing and Calculation
Static, Dynamic tests, and Safety Regulations
Манай инженерчлэлийн хөтөлбөрийн давуу талууд:
Пуужин бүтээх зориулалтын Aerospace лаборатори:
Сансрын технологийн инженерчлэлд хэрэглэгдэх суурь тоног төхөөрөмжүүд дээр "Workshop" хэсэгт ажиллах, химийн лабораторид түлш боловсруулах болон танхимын цогц орчинд суралцах.Инженерчлэлийн тооцоо, зураг төсөл зохион бүтээх арга барилд цэгцтэй суралцах:
"Solidworks" програм хангамжийн тусламжтайгаар "Computer Aided Design"-ний үндсэн ойлголт, хэрэглээг пуужингийн эд анги бүтээж, түүнийгээ хийсвэр орчинд загварчлах замаар инженерийн ажлын зураг бэлтгэж сурах.3 Хэмжээст загвар бүтээж, 3D принтерээр хэвлэж сурах:
Creality загварын 3 хэмжээст принтерүүд дээр хэрхэн өөрийн бүтээсэн загварыг хэвлэх, хэвлэхийн өмнөх тохиргоонууд болон эд ангиудын үйлдвэрлэлийн процесст хийгдэх шаардлагуудад суралцах.Нийлмэл материал боловсруулж сурах:
"Carbon fiber" болон "Fiber Glass" зэрэг нийлмэл материалыг лабораторийн аргаар бэхжүүлэх арга барилд суралцах.Цахилгаан хэлхээний суурь мэдлэгийг биет PCB бүтээл болгох:
Микроконтроллерт суурилсан цахилгаан хэлхээний загварчлалыг хийсвэр орчинд туршин бодитоор угсарч, шаардлагатай хэлхээний хавтангуудыг "EASYEDA" програм хангамжийг ашиглан үйлдвэрийн аргаар бүтээх.Пуужингийн түлш хэрэглэх, турших нөөц:
Пуужингийн хөдөлгүүр ашиглах Калийн-Нитрат болон Сорбитол суурьтай химийн түлшний дулааны аргаар лабораторийн нөхцөлд бэлтгэхMission report:
Суралцагч бүр өөрийн бүтээсэн I ангиллын хатуу түлштэй туршилтын пуужинг хөөргөж дууссаны дараагаар өгөгдлийг нэгтгэж шинжлэх ухааны туршилтын үр дүнгийн тайлан болгон бэлтгэх.L1 Certification:
Олон улсын "Их Чадлын Пуужин"-ийн Level 1-ийн гэрчилгээ болон тэмдэг авна.
Бидний зорилго:
Сансрын технологийг ирээдүйд хамтарч хөгжүүлэх инженерүүдийг бүтээлцэн, Монгол улсыг сансарт гарцтай болгох.
Алсын хараа:
Ирээдүйн чадварлаг агаар-нисэхийн болон механик инженерүүдийг шилдэг их дээд сургуулиудад суралцахад нь туслах тусгайлсан инженерчлэлийн хөтөлбөрөөр чиглүүлж, тэдэнд энэ талбартаа тууштайгаар суралцах, ажиллах урам зоригийг өөрсдийнх нь бүтээсэн төслөөр дамжуулж олгоно.
Хамрах хүрээ: 6-аас 12-р ангийн болон Завсар жил авч буй сурагчид
Нийт төлбөр: 6'000'000₮ (3'500'000₮/сургалтын төлбөр/ + 2'500'000₮/Материалын зардал/)
Хөтөлбөрийн хуваарь:
2026 оны 08 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 01-ийг хүртэл нийт 12 долоо хоног явагдана.
Анги: Даваа, Лхагва, Баасан, Бямба: 10:00 - 14:00, 17:00-21:00
Study Space: Мягмар, Пүрэв: 10:00 - 14:00, Бямба: 14:00 - 18:00
Байршил
БЗД, Оффицеруудын ордон, Физик Технологийн Хүрээлэн
Сэтгэгдэл