“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Дууссан
7 сар 17 өдөр өмнө дууссан
Хугацаа
2025.10.14
Байршил
Хосолсон
Үнэ / хураамж
Үнэгүй
Бүртгэлийн хугацаа
2025.10.10 00:00
Хэнд тохиромжтой
Улаанбаатар хот болон орон нутаг дахь ЕБС-иудын багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа
Баталгаажсан50 үзсэнАрга хэмжээ

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО БА ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

#Тогтвортой хөгжлийн зорилго#Нэгдсэн Үндэстний Байгууллага#Хүүхэд, залуусын оролцоо
Ерөнхий мэдээлэл

Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалт нь 40-60 минут үргэлжлэх бөгөөд нийслэл, орон нутагт танхим, цахимаар явагдах боломжтой.

📚 ЭНЭХҮҮ СУРГАЛТААР СУРАГЧИД:

  • 🇺🇳 Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний зорилго, үйл ажиллагаатай танилцах

  • 🌱 Тогтвортой хөгжлийн зорилгуудын ач холбогдлыг ойлгох

  • ✨ Хүүхэд, залуусын оролцоо, хувь нэмэр оруулах боломжуудын талаар мэдлэгтэй болох болно.

💡 ХЭН БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  • Улаанбаатар хот болон орон нутаг дахь ЕБС-иудын багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаа

  • Орон нутаг (танхим): Ховд (Ховд), Дорноговь (Сайншанд), Хөвсгөл (Мөрөн), Өмнөговь (Ханбогд), Өвөрхангай (Арвайхээр), Дархан хот - эдгээр аймаг, сумдуудын сургуулиудад танхимаар хичээл орох боломжтой

  • Орон нутаг (цахим): дээр дурдсан аймаг/сумдаас бусад сургуулиудад цахимаар сургалт орох боломжтой

Зөвлөгөө:
  • Хүсэлт гаргасан бүх сургуульд сургалт орох боломжгүй байх магадлалтайг анхаарна уу.
  • Зөвшөөрөл: Сургалт нь танай сургуулийн удирдлагын зөвшөөрлийн дагуу зохион байгуулагдана.
  • Сертификат: Сургалтад хамрагдсан АНГИ эсвэл СУРГУУЛЬ-д 1 сертификат олгох боломжтой. Хүүхэд бүрт сертификат олгох боломжгүй.
  • Сошиал медиа: Тус сургалтыг НҮБ-ын 80 жилийн ойг тэмдэглэх санаачилгын хүрээнд явуулж буй учир сургалтад хамрагдсан сургуулиуд #UN80 #UNDay2025 #UNMongolia зэрэг хаштаг-ийг ашиглаж санаачилгад нэгдэх боломжтой.
  • Бүртгэл дууссанаас хойш 10-р сарын 15-ны дотор холбогдож сургалтын зохион байгуулалтын талаар ярилцана. Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.
Холбоо барих
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.