“ЭХ ДЭЛХИЙН СУРГУУЛЬ” БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨР 2026
Дууссан
27 өдөр өмнө дууссан
Хугацаа
2026.03.08 11:00 - 2026.05.14 12:30
Байршил
Zoom · Цахим
Үнэ / хураамж
Үнэгүй
Бүртгэлийн хугацаа
2026.03.02
Хэнд тохиромжтой
Клубийн чиглүүлэгч багшЕБС-ийн сурагчид
Зохион байгуулагч
НҮБ-ын Нийгэмлэг
НҮБ-ын Нийгэмлэг
United Nations Association of Mongolia
Төрийн бус байгууллага · NGO / Non-profit organization
United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Хамтрагч
Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл (ҮБОЗЗ)

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Ивээн тэтгэгч
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.

Баталгаажсан529 үзсэнАрга хэмжээБайгаль орчинНийгмийн нөлөөлөл

“ЭХ ДЭЛХИЙН СУРГУУЛЬ” БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨР 2026

#UNCCD#COP17#Газрын доройтол#Хүүхэд, залуусын оролцоо
Ерөнхий мэдээлэл

НҮБ-ын Нийгэмлэг ТББ нь Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлтэй хамтран, Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр "ЭХ ДЭЛХИЙН СУРГУУЛЬ" хөтөлбөрийг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан ЕБС-ийн сурагчдад тогтвортой хөгжлийн зорилгууд, байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, байгаль орчны шударга ёс, цөлжилт, UNCCD COP17, газрын доройтол, хүүхэд залуучууд цөлжилттэй хэрхэн тэмцэх арга зам, байгаль хамгаалах хууль, эрх зүй болон хүүхдийн оролцооны талаарх ойлголтыг олгохоос гадна, бичил төсөл хэрэгжүүлэх замаар тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн бодит хувь нэмэр оруулахад нь туслах зорилготой. 

Хамрах хүрээ, тавигдах шаардлага:

  • Нийслэл болон орон нутгийн бүртгүүлсэн бүх клуб (клуб нь эко клубээс гадна бусад төрлийн клуб байж болно) ЦАХИМ сургалтад оролцох боломжтой 

  • Зөвхөн сонгогдсон клубууд ментор багштай танхимын семинарт хамрагдах боломжтой 

  • Зөвхөн сонгогдсон 10 клуб санхүүжилттэйгээр бичил төсөл хэрэгжүүлэх замаар байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн бодит хувь нэмэр оруулах боломжтой.

  • Тухайн клуб нь 15 болон түүнээс дээш идэвхтэй гишүүнтэй байх

  • Гишүүдийн нас 12-17 дотор байх

  • "Эх дэлхийн сургууль" хөтөлбөрийн бүх хичээл, семинар, арга хэмжээнд клубийн гишүүд идэвхтэй оролцох шаардлагатай 

  • Хамгийн  идэвхтэй оролцсон нийслэлийн 1, орон нутгийн 1 клубийг 2026 оны 08 сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хуралд оролцох эрхээр шагнана 

  • Хөтөлбөрт идэвхтэй оролцсон бүх хүнд сертификат олгоно (ирц бүртгэнэ)

Хичээлийн агуулга:

  • Долоо хоног бүрийн Даваа гарагийн 19.00 - 20.30 цагт байгаль орчны төрөл бүрийн асуудлаар залуу мэргэжилтнүүд цахимаар лекц орно

  • 14 хоног тутамд Бямба эсвэл Ням гарагт тухайн сургууль, клубийн ангид ментор багш нар биечлэн очиж дасгал ажил, семинар орно

  • Клубүүд төсөл санаачилж, гарааны санхүүжилт, менторын чиглүүлэгтэйгээр 06 сар хүртэл байгальд ээлтэй бичил төсөл хэрэгжүүлнэ

  • Хаалтын ажиллагаа бүхий DEMO DAY арга хэмжээгээр төслийн үр дүнгээ тайлагнаж, хөтөлбөрт амжилттай хамрагдсан хүүхэд бүр сертификат гардаж авна

Хичээлийн төлөвлөгөөт үйл ажиллагаа, сэдэв, хуваарийг дараах холбоосоор авна уу: https://docs.google.com/document/d/1mIiS0c-mEQuHQg2gByXpLKdT7Hm6xjqgXLttaJNGyE4/edit?usp=sharing 

🌱 Өргөдлийг бөглөхөд анхаарах зүйлс:

  • Өргөдлийг зөвхөн клубийн чиглүүлэгч багш бөглөнө (сурагчид өөрсдөө, эцэг эх бөглөх боломжгүй) 

  • Видео бичлэг 2 минутад багтах ба илгээсэн тохиолдолд давуу тал болно

  • Сургуулийн захиргаанаас тус хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн, сургуулийн нутаг дэвсгэр дээр хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн  НҮБ-ын Нийгэмлэг ТББ-т хаяглан захидлыг илгээснээр давуу тал болно  

📆 БҮРТГЭЛ ДУУСАХ ХУГАЦАА: 2026 оны 03 сарын 2-ны 23:59 цагийн дотор ирүүлнэ үү.

Юу багтах вэ?
Чиглэл
Ур чадвар хөгжүүлэхСайн дур
Хэлбэр
Хөтөлбөр
Сэдэв
Байгаль орчинНийгмийн нөлөөлөлШинжлэх ухаан
Хөтөлбөр
1
Танилцуулга & Тогтвортой Хөгжлийн Зорилгууд
2026.03.09Лекц (цахим)

Нээлтийн үг Хөтөлбөрийн танилцуулга Тогтвортой хөгжлийн зорилгууд

2
Уур амьсгалын өөрчлөлт
2026.03.16Лекц (цахим)

Уур амьсгалын өөрчлөлт Байгаль орчны шударга ёс

3
Семинар #1
2026.03.21Дадлага ажил/семинар

Менторууд өөрсдийгөө танилцуулна Танилцах хөгжөөнт тоглоом Өөрийн ялгаруулж буй хүлэмжийн хийг тооцоолох дадлага Эргэцүүлэл - хувь хүний үйлдэл нөлөөтэй юу?

4
Төслийн менежмент
2026.03.23Лекц (цахим)

Төсөл гэж юу вэ? Хэрхэн төслөө амжилттай удирдах вэ? Бичил төслийн удирдамж

5
Цөлжилт гэж юу вэ?
2026.04.13Лекц (цахим)

Цөлжилт, газрын доройтлын тухай ойлголт, хүүхэд залуучууд цөлжилттэй хэрхэн тэмцэх вэ?

Холбоо барих
Facebook
https://www.facebook.com/UNAssociationMGL
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.