Үргэлжлэх хугацаа
2026.06.22
Байршил:
Франц улс, Канн хот · Хосолсон
Үнэ / хураамж:
Үнэгүй
Бүртгэл
2026.01.20 00:00
Хэнд тохиромжтой
18–25 настай2026 онд бакалаврын зэргийг горилж буй эсвэл төгсөх курсын оюутан
Зохион байгуулагч
Mongolian Marketing Association / Монголын маркетингийн холбоо
Баталгаажсан2121 үзсэнТэтгэлэг

Roger Hatchuel Student Academy 2026

Mongolian Marketing Association / Монголын маркетингийн холбоо
#Санаачилга, бүтээлч байдал#Маркетинг#Зар сурталчилгаа#Бизнес / Business

Ерөнхий мэдээлэл

Монголын Маркетингийн Холбоо энэ жил анх удаа Cannes Lions-оос зохион байгуулдаг Roger Hatchuel Student Academy 2026 хөтөлбөрт Монгол Улсаас оролцох оюутныг шалгаруулж байна. Уг академи нь дэлхийн 30 орны шилдэг 30 оюутанд зориулсан, 6 өдрийн турш бүтээлч салбарын манлайлагчдаас суралцах, ур чадвараа ахиулах боломж бүхий воркшоп сургалтын хөтөлбөр юм.

Монгол дахь зохион байгуулагчдын баг нийт материалаас 3 оюутныг урьдчилсан шатанд шалгаруулж, материалыг Cannes Lions-ын албан ёсны баг руу илгээнэ. Албан ёсны зохион байгуулагчид эцсийн шатанд оролцох 1 оюутныг сонгон, 2026 оны зун Канн хотноо зохион байгуулагдах Cannes Lions Festival of Creativity-д оролцох боломжийг олгоно.

Монголын Маркетингийн Холбоо шалгарсан нэг оюутанд нийт 20,000,000₮ үнэ цэн бүхий 100% тэтгэлэг мөнгөн бус хэлбэрээр олгоно. Үүнд: 

  • Хоёр талын нислэг

  • Зочид буудлын байр

  • Өдрийн хэрэглээ (өдөрт 50€)

  • Cannes Lions International Festival of Creativity-д оролцох эрх

Хэн оролцох вэ?
Оролцох хүсэлт гаргах оюутнууд дараах шаардлагыг хангасан байх:

  • 18–25 настай болон 2026 онд бакалаврын зэргийг горилж буй эсвэл төгсөх курсын оюутан

  • Зар сурталчилгаа, маркетинг, харилцаа холбоо, PR, медиа, дизайн, бизнес болон бүтээлч чиглэлд сонирхолтой, суралцдаг эсвэл ажилладаг

  • Англи хэл дээр чөлөөтэй ойлголцох, өөрийгөө илэрхийлэх чадвартай

  • Бүтээлч, шинийг санаачлагч, нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй

  • Нээлттэй, төрөл бүрийн орчинд дасан зохицох чадвартай, соёлын ялгаа болон хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэдэг


Хэрхэн оролцох вэ?
Дараах материалуудыг бүрдүүлэн илгээнэ үү:

  • CV / Хувийн танилцуулга (Монгол болон Англи хэл дээр)

  • 2 минутын видео (Англи хэл дээр), дараах асуултад хариулсан байх:

    • Би хэн бэ?

    • Би яагаад өөрийгөө бүтээлч гэж хэлэх вэ?

    • Би яагаад RHSA-д тэнцэх ёстой вэ?

  • Сонгогдсон тохиолдолд Cannes Lions-ын вэбсайт дээр нийтлэгдэх 1 фото зураг

Шалгаруулалтыг шүүх үндсэн шалгуур: 

  • Өөрийгөө илтгэх чадвар болон контентын чанар (Storytelling & video quality)

  • Англи хэлээр харилцах, ойлголцох, илэрхийлэх ур чадвар  (English proficiency)

Анхааруулга: 
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026.01.20-г хүртэл
И-мэйл хаяг: info@marketing.org.mn
Материалыг дээрх хаяг руу 
“RHSA 2026 Application – Овог Нэр” гэж гарчиглан онлайн хэлбэрээр илгээнэ үү.

Хувь хүний болон мэргэжлийн өсөлтөө дэлхийн түвшинд сорихыг хүссэн, бүтээлч сэтгэлгээтэй залуус та бүхнийг энэхүү онцгой боломжид идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Байршил

Хосолсон

Франц улс, Канн хот

Танхим болон цахимаар оролцох боломжтой.

Google Maps дээр нээх
Газрын зураг ачаалагдахгүй бол Google Maps дээр нээнэ үү.

Холбоо барих

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

    Бэлдэх

    Энэ боломжид амжилттай бүртгүүлэхэд туслах нөөцүүд.