1 ЗУН 1 БОЛОМЖ
Ерөнхий мэдээлэл
Оюутнуудад зориулсан сургалтын төлбөр хуримтлуулах хөтөлбөрийн бүртгэл эхэллээ!
Зуны амралтын хугацаагаандаа цагийн ажил хийж, тогтмол цалин хөлс авахын зэрэгцээ сургалтын төлбөрөө хуримтлуулах боломжийг бий болгох тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа!
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд бодит ажлын орчинд туршлага хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцахаас гадна сургалтын төлбөртөө бодит хөрөнгө оруулалт хийх боломжийг бид санал болгож байна.
Цалинтай цагийн ажил
Сургалтын төлбөрийн тэтгэлэг
Хэн бүртгүүлэх боломжтой вэ?
Хэрэв та 2-4 түвшний оюутан бол
Зуны амралтаа улаанбаатар хотод өнгөрөөхөөр төлөвлөж байгаа
Хариуцлагатайгаар ажиллах хүсэлтэй
Сургалтын төлбөрийн 1 сая хүртэлх тэтгэлэгт хамрагдахыг хүсэж байвал ЭНЭ ХӨТӨЛБӨР ТАНД ЗОРИУЛАГДСАН.
Ажлын байр:
Агуулахын туслах ажилтан
Түгээлтийн туслах ажилтан
Багцлалтын туслах ажилтан
ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ШАЛГУУР
Цагийн ажил хийсэн ирцийн оноо дээр үндэслэж төлбөрийн тэтгэлэг олгоно.
УДИРДЛАГЫН ҮНЭЛГЭЭ
Ажилтны ажлын гүйцэтгэл, хариуцлагатай байдалд өгсөн шууд удирдлагын үнэлгээ нь тэтгэлэГ ОЛГОХ шийдвэрт чухал нөлөө үзүүлнэ.
Урамшуулал: 1 сая хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг
Шалгуур хангасан ч ажлын байр хязгаартай тул forms бөглөж, урьдчилсан шатанд оролцоорой!
Өөртөө хөрөнгө оруулж, ирээдүйдээ үнэ цэн бүтээх энэхүү боломжид нэгдээрэй.
Холбоо барих
Зохион байгуулагчтай холбоо барих
Сэтгэгдэл