
Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.
Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.
Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.
Энэ байгууллага хараахан Tmull дээр бүртгэгдээгүй байна.
“ESPORTS” тэмцээн — Хөгжлийн Харандаа 2026
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөгжлийн Харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.
Энэ жилийн үйл ажиллагааны хүрээнд E-Sport тэмцээн, “Smart City” зургийн уралдаан, инновац, технологийн үзэсгэлэн зэрэг үндсэн хэсгүүд зохион байгуулагдана.
E-Sport тэмцээн нь хүүхэд, залуусын дунд дараах хоёр төрлөөр явагдана:
• Counter-Strike 2 — 14–17 нас
• Mobile Legends: Bang Bang — 13–17 нас
Тэмцээний эхний 3 байр болон MVP шагнал гардуулах бөгөөд мөнгөн шагнал, хамтрагч байгууллагуудын гарын бэлэгтэй.
- Google Form бөглөсөн байх
- Counter-Strike 2 төрөлд 14–17 насны оролцогч байх
- Mobile Legends: Bang Bang төрөлд 13–17 насны оролцогч байх
- Бүртгүүлсэн багийн бүрэлдэхүүнээр оролцох
- Нэмэлтээр 1 сэлгээний тоглогч бүртгүүлж болно
- Товлосон цагтаа бэлэн байх
- Тэмцээний үеэр тамхи татахгүй байх
- Бусад оролцогчидтой эелдэг, хүндэтгэлтэй харилцах
- Багийн бүрэлдэхүүнээ бүрэн тодорхой болгосны дараа Google Form бөглөхийг зөвлөж байна.
- Тэмцээний дүрэм, цагийн хуваарь болон тоглолтын хэлбэрийг зохион байгуулагчийн албан мэдээллээс дахин шалгана уу.
Онлайн болон LAN хэлбэрээр зохион байгуулагдана.
Соёлын төв өргөөний тайзан дээр явагдана.